-Аргын тооллын 1 сарын 15. Пүрэв (Бархасвад) гараг (2026)



-Аргын тооллын 1 сарын 15. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
-Өвлийн дунд шар хулгана сарын билгийн 27, өдөр шарагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, од хонгорцог-17, үл тохирох барилдлага. Дашнямтай, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:26.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин хонь, үхэр, луу, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, үхэр, луу, нохой жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 966166686.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ