Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

May be an image of text

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав, 
Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан, ахлах мэргэжилтэн Б.Гантулга, 
Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр /2025.12.23/ Ховд аймагт ажиллав. 

Ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажил болон тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх талаар орон нутгийн удирдлагуудтай санал солилцох зорилготой.

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон бусад холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

May be an image of one or more people

Аймаг, орон нутгийн зүгээс:

-"Баруун бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэн" байгуулах ажлыг Засгийн газрын хуралдаан болон Улсын Их Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж үйл ажиллагааг нь эхлүүлэх, 

-Эрдэнэбүрэнгийн услалтын системийг сэргээх, ТЭЗҮ хийх санхүүг шийдвэрлүүлэх, 

-Малын хүчит тэжээлийн бага оврын үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг санал хүсэлтийг уламжиллаа.

May be an image of text

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцахаас гадна Засгийн газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилт, "Шинэ Ховдын үйлдвэр технологийн парк"-ын үйл ажиллагаатай танилцав.

No photo description available.

May be an image of text

May be an image of one or more people, people studying and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ