-Аргын тооллын 10 сарын 27. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 27. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 6, шарагчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, суулга-19 од, рашаан барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-17:42.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин гахай, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, эхэлж ном сонсох, бэрийн үйл, эм найруулах, суурь тавих, угаалга, залбирах, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, ус хааж бөглөх, арилжаа наймаа хийх, морь худалдах, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, заргалдах, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, ан гөрөө хийх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явах, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ