-Аргын тооллын 10 сарын 24. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 24. Баасан (Сугар) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 3, улаан бар, мэнгэ 5 шар, суудал мод, гар од-16 од, шид барилдлагат өдөр. Балжинням, дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:24-17:47.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин бич, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтнээ муу гараг.
-Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ