
-Аргын тооллын 10 сарын 8. Лхагва (Буд) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 16, цагаан нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, шийдэм-0 од, үл тохирох барилдлагат өдөр. Балжинням, дашням, лусын буулттай өдөр. Хүйтэн шүүдэр улирал-10:21.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:01-18:17.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтнээ муу гараг.
-Цог буян, өлзий хутгийн хишиг өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.