
-Аргын тооллын 10 сарын 5. Ням (Адьяа) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 13, улаагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, шувуун хошуут-24 од, арвидах барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-18:23.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, өвчин эмнэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.