
-Аргын тооллын 10 сарын 3. Баасан (Сугар) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 11, хөхөгчин могой, мэнгэ 8 цагаан, суудал шороо, тооно-22 од, идэр барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:54-18:27.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин гахай, бар, туулай, нохой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэрийн үйл, суурь тавих, угаалга, залбирах, өс дарах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, мод таслах, газар малтах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, заргалдах, замд гарах, морь худалдах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.