-Аргын тооллын 10 сарын 2. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 2. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 10, хөх луу, мэнгэ 9 улаан, суудал гал, яруу эгшигт-21 од, үл тохирох барилдлагат өдөр. Их хар, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:52-18:29.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: багш шавь барилдах, бэрийн үйл, эвлүүлэх, амраг садан бололцох, хануур төөнүүр хийлгэх, эд, мал гадагш өгөх, эд, мал худалдан авах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, оёж, хатах, эсгэх, замд гарах, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ