-Аргын тооллын 9 сарын 24. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 24. Лхагва (Буд) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 3, улаан бич, мэнгэ 8 цагаан, суудал гал, тэргүүн дагуул-13 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:41-18:46. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин бар, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: лам болох, буян номын үйл, ном сонсох, эвлүүлэх, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ