
-Аргын тооллын 5 сарын 31. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 5, цагаан хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, найралт эх-7 од, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:42.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин морь, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, хүүхэд үрчлэн авах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, сайн үйлийг эхлэх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, дайсан номхтгох, улаан идээ авах, улайны үйл, хиншүү хярвас гаргах, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.