Цагдаагийн хурандаа О.Түмэнбаярыг Ховд аймаг дахь газрын даргаар томилжээ

May be an image of 7 people and text

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Отгоны Түмэнбаяр томилжээ. О.Түмэнбаяр өнөөдрөөс /2025.05.14/ үүрэгт ажилдаа орж байна.

May be an image of 1 person and text

ЦЕГ-ын Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандоржоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ирж ажил хүлээлцэв. Үүнтэй холбогдуулан дээрх ажлын хэсэг болон аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон хурандаа О.Түмэнбаярыг аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох албаны төлөөллийн хамтаар хүлээн авч уулзлаа.

М.Амарсанаа:

Цагдаагийн газрын даргаар томилогдсон О.Түмэнбаярт баяр хүргэж ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг хүсэв.

May be an image of 1 person and text

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Түмэнбаярын хувьд Архангай аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан ба салбартаа 22 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм.

May be an image of 3 people and text

May be an image of 3 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ