“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөний нээлт болов

May be an image of volleyball, crowd and text

Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилго бүхий “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөнийг 21 аймгийг хамруулан 7 бүсэд тодорхой хуваарийн дагуу зохион байгуулж буй. 

May be an image of 3 people and text that says

Тав дахь буюу баруун бүсийн зөвлөгөөн энэ сарын 7,8-нд Ховд аймагт болж байна. 

Тодруулбал, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 30,335 төрийн албан хаагчдын төлөөлөл болсон 700 гаруй хүн зөвлөгөөнд оролцож бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдлийг хамтдаа эрэлхийлж байна. 

May be an image of 1 person and text

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

May be an image of 1 person and text


Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан,
Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска,
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани нар цахимаар мэндчилгээ дэвшүүлснийг сонордуулав. 

May be an image of 4 people

Энэ үеэр:
   
“Монгол Улсын төрийн албаны шинэтгэл-үр дүн" сэдвээр Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн,

“Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал" сэдвээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар нар тус тус илтгэл танилцуулж мэдээлэл өглөө.

May be an image of 1 person and text


Зөвлөгөөн:
 
“Төрийн албаны шинэтгэл-ёс зүй”
“Орон нутаг дахь төрийн албаны шинэтгэл-сорил-шийдэл”
Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааны хэрэгжилт”
Төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал-сум орон нутагт” 
Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт сэдвээр илтэл, панел хэлэлцүүлгээр үргэлжилж, оролцогчдын санал бодлыг сонсоно. 

May be an image of 2 people and text


Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөл хамтран зохион байгуулж буй зөвлөгөөн өнөөдөр /2025.05.08/ өндөрлөнө.

May be an image of 4 people

May be an image of volleyball, basketball and crowd

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ