
-Аргын тооллын 3 сарын 4. Мягмар (Ангараг) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 5, хар бич, мэнгэ 5 шар, суудал ус, гоё хүүхэн-1 од, арвидах барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:27-18:41.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Харин бар, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Дайнд ялах, дайсан дарах, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, үс засуулах, багш, шавь болох, ном унших, замд гарах, гүү барих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, малын хашаа, хороо барих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, идээ, хувцас олох, газар хагалах, тариа ногоо тарих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах, хаанд айлтгал өчих, сүмийг сэргээх, равнайлах, оршуулах, ном номлоход сайн. Газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ хувцас өмсөх, худаг малтах, модны үйл, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар.