Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр өнөөдөр /2025.01.31/ Эрдэнэбүрэн суманд ажиллаж байна.
Албан томилолтын хүрээнд тус сумын сургууль, сурагчдын дотуур байраар орж ажил байдалтай нь танилцав.
Тус сургууль нь 46 багш ажилчидтай. 290 гаруй сурагчтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Дотуур байр 50 гаруй хүүхэд хүлээн авч байна.
Багш ажилчдын ажиллах, сурагчдын сурч, амьдрах орчныг тохижуулсан, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Гэхдээ илүү сайжруулах, өөрчилж, засаж шинэчлэх асуудал багагүй байна.

Эн тэргүүнд:
-Сургуулийн барилга болон сантехникийн засвар хийх,
-Дотуур байрны цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж холболтыг шинэчлэх, агааржуулалт, орчны тохижилтыг сайжруулах,
-“Үдийн хоол” хөтөлбөртэй холбогдуулан стандартад нийцсэн хоолны заал тохижуулах,
-Спорт заасны шал солих зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардалагтайг танилцуулаа.
Үүнээс гадна тойргийн хамран сургалтад анхаарч шилжих хөдөлгөөнийг багасгахад анхаарах нь чухал байна.
Салбарын асуудал хариуцсан орлогчийн хувьд Л.Эхбаяр:
-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр шат, шатандаа анхаарч хамтарч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

