Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан мэдээллээр салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 02 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 02 дугаар албан даалгавар гарч хэрэгжилтийг хангуулахаар сумдад чиглэл өгчээ.
Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг 20 заалттай боловсруулан гаргаж, ажлын явц, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд хадлан бэлтгэлийн ажил 08 дугаар сарын 01-нээс эхэлсэн. Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд малчдын түвшинд 58,6 мянган тн өвс, 3,0 мянган тн тэжээл, 8,0 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг гаргаж сумдад хүргүүлснээс 10 дугаар сарын 17-ны байдлаар малчдын түвшинд нийт 66,2 мянган тн өвс /113,1 хувь/, 2,5 тн тэжээл /83,0 хувь/, 7,5 мянган тн хужир шүү /94,3 хувь/ бэлтгэсэн дүнтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолоор аймаг, сумын бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг аймагт 150 тн өвс, 50 тн тэжээл, сумдад 50 тн өвс, 30 тн тэжээл, аймгийн дүнгээр 1000 тн өвс, 560 тн тэжээл бүрдүүлсэн байх чиглэл өгсөн. Сумууд аюулгүйн нөөцдөө 10 дугаар сарын 17-ны байдлаар нийт 486 тн өвс, 320 тн тэжээл бэлтгэжээ. Аймгийн аюулгүйн нөөцөд 2023 онд бэлтгэсэн 210 тн өвс, 560 тн тэжээл байна.