-Аргын тооллын 9 сарын 22. Ням (Адьяа) гараг (2024)



-Аргын тооллын 9 сарын 22. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 20, шарагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал шороо, од 1 эхтэй 6 хөвгүүн-2, арвидах барилдлагат өдөр. Намрын хугас улирал-22:10.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:39-18:49.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, бэрийн үйл, замд явах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, хурим хийх, мал хөнгөлөх, оёж, хатгах, шинэ дээл эсгэх муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ