-Аргын тооллын 8 сарын 28. Лхагва (Буд) гараг (2024)



-Аргын тооллын 8 сарын 28. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 25, хөх хулгана, мэнгэ 4 ногоон, суудал гал, гөрөөсөн толгой-4 од, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:05-19:40.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үс засуулах, ажилчин шүтүүлэх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ