-Аргын тооллын 8 сарын 22. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)



-Аргын тооллын 8 сарын 22. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 18, шар морь, мэнгэ 1 цагаан, суудал төмөр, могойг хүлэгч-25 од, үл зохилдох барилдлагат өдөр. Дашням, хутганы ир, овоо тахих.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:57-19:52.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ