-Аргын тооллын 8 сарын 21. Лхагва (Буд) гараг (2024)-Билгийн тооллын 17, улаагчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, шувуун хошуут-24 од, үхэх барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-19:54.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40)болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, арилжаа наймаа хийх, заргалдах, замд гаргах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар.