-Аргын тооллын 8 сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2024)



-Аргын тооллын 8 сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 8, шар бич, мэнгэ 2 хар, суудал гал, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-20:10.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, эвлүүлэх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, малын үс, ноос хяргах, ном сонсох, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд юм өгөх, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ