-Аргын тооллын 8 сарын 9. Баасан (Сугар) гараг (2024)



-Аргын тооллын 8 сарын 9. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 5, хөхөгчин могой, мэнгэ 5 шар, суудал уул, тугчин-12 од, үл тохирох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:39-20:15.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40)болой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Харин гахай, бар, туулай, нохой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, их хэрэг үүсгэх, ном унших, амраг садан бололцох, багш шавь барилдах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, замд гарах, ан гөрөө хийх, морь худалдах, модны үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ