НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч Лин Сио Ховд аймагт ажиллаж байна

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч Лин Сио Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр ажлын хэсгийн хамтаар Ховд аймаг дахь АДАПТ төслийн нэгж дээр ажиллах юм. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн албан томилолтынхоо хүрээнд өнөөдөр /2024.07.26/ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзлаа.  

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр "МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨГИЙН ИРГЭДИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАМЖ БОЛОН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ (АДАПТ) ТӨСӨЛ"-өөс Ховд аймаг хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн талаар харилцан санал солилцов.

Улмаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор усны нөөцийн судалгаа, мониторинг болон уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл эмзэг байдлыг харгалзан дасан зохицох төлөвлөлт хийхэд дэмжлэг болгож усны чанарын гар багаж, завь, мөсний өрөм, дрон зэрэг судалгаа шинжилгээнд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Хар нуур Ховд сав газрын захиргаанд хүлээлгэж өглөө.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
 
АДАПТ төслийн хүрээнд Хар нуур ховд гол, Үенч Бодонч голын сав газрын менежментийн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулж байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ