-Аргын тооллын 6 сарын 19. Лхагва (Буд) гараг (2024)



-Аргын тооллын 6 сарын 19. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 13, хөх бар, мэнгэ 2 хар, суудал төмөр, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: шулмас, хараал хариулах, бурхан сахиус тахих, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хурим хийх, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ