-Аргын тооллын 6 сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2024)



-Аргын тооллын 6 сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 12, харагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, эрхтний тэргүүн-15 од, арвидах барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусахтул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, замд гарах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, бэрийн үйл, үхэгсдийн үйл муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ