-Аргын тооллын 5 сарын 22. Лхагва (Буд) гараг (2024)



-Аргын тооллын 5 сарын 22. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 14, улаан нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:32.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох маш сайн. Харин луу, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ном номлох, сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, үр тарих, лам болох, буян номын үйл, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ