Аймгийн БШУГ-аас санаачлан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын мэргэжлийн хичээлийн олимпиадыг 21 дэх жилдээ зохион байгууллаа.
Энэ удаад /2024.03.15/ Жаргалант сумын Ц.Ганцэцэг эрхлэгчтэй 11 дүгээр цэцэрлэгтэй хамтран Хөгжмийн багш нарын дунд тус олимпиадыг явуулав.
Бага насны хүүхдийн хөгжмийн боловсролын чанар үр дүнг нэмэгдүүлэх, багш нар харилцан туршлагаа солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү олимпиадад төрийн өмчийн 33 цэцэрлэгийн 33 багш оролцлоо.
Оролцогчид сургалт үйл ажиллагаа зохион байгуулах, төлөвлөлт, хэрэглэгдэхүүний туршлага, мэргэжлийн онолын шалгалт, ур чадвар зэрэг хэд хэдэн үзүүлэлтээ үнэлүүлэв.
Мэргэжлийн багш, шүүгчид дүгнэн байр эзлүүлэхэд:
Тэргүүн байрыг Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Ганбаяр,
Дэд байрыг Жаргалант сумын 11 дүгээр цэцэрлэгийн багш Б.Эрдэнэжаргал,
Дөргөн сумын цэцэрлэгийн багш М.Шүрэн-Од,
Гуравдугаар байрыг Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн багш н.Болормаа,
Жаргалант сумын 12 дугаар цэцэрлэгийн багш Ж.Пүрэвдорж,
Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн багш Э.Мөнхчимэг нар тус тус эзэллээ.
Шилдэг гоцлол бүжигчин багшаар Жаргалант сумын 7 дугаар цэцэрлэгийн багш З.Жавзандулам,
Шилдэг дуучин багшаар Жаргалант сумын 13 дугаар цэцэрлэгийн багш Б.Мөнхцэцэг,
Шилдэг хөгжимчин багшаар Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн багш Н.Жигжинсүрэн нар шалгарчээ.