Монголбанк, Боловсролын ерөнхий газар хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлэх уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөлөл оролцов. Энэ үеэр олон нийтэд санхүү, эдийн засгийн боловсрол олгох бодлого, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, үүнд насан туршийн суралцахуй, татвар, нийгмийн даатгал, хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх асуудлуудыг хэлэлцэв.
Монголбанкны зүгээс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг 2016 оноос хойш тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү уулзалтын үр дүнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар боллоо.