-Аргын тооллын 3 сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2024)

хиртэлт нарын зураг байж магад

-Аргын тооллын 3 сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 2, хөхөгчин гахай, мэнгэ 2 хар, суудал хий, дэлгэрүүлэгч-26 од, үхэх барилдлагатай өдөр. Модон хохимой, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:11-18:53.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ