Ховд аймаг 2024 оныг
“Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд ажлын байр бий болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн орлоготой болгож, амьжиргааг сайжруулан орон нутгийн тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Шинэ Ховд ББХКорпарацаас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран
“Хөнгөлөлттэй зээл-2024” нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, хоршоодод Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл болон арилжааны банкнуудын хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн мэдээлэл, төсөл боловсруулах зөвлөгөө мэдээллийг өгч байгаа юм.
Өнөөдөр эхэлсэн тус арга хэмжээнд 80 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгж оролцож өөрт хэрэгцээтэй мэдээллээ авчээ.
Өдөрлөг энэ сарын 23-ний өдрийг хүртэл Шинэ Ховд Бизнес хөгжлийн төв буюу хуучин Жаргалант сумын байранд явагдана.
Та өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
👉"Шинэ Ховд" хөгжлийн хөтөлбөрийн мэдээлэл танилцуулга
👉Жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангийн хөнгөлөлттэй зээл
👉Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл
👉ОУ-ын байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төслийн зээл, санхүүжилтийн мэдээлэл
👉Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банкны зээлийн мэдээлэл