Өнөөдөр /2024.02.18/ Аймгийн Онцгой комисс хуралдлаа

May be an image of 1 person, snowplow, arctic and text

Хүчтэй цасан болон шороон шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2024.02.18/ Аймгийн Онцгой комисс хуралдлаа. 

Гишүүдийн 90 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаас хаваржилт хүндэрсэн Булган, Алтай, Үенч суманд хэрэгжүүлэх дараах шийдвэрүүдийг гаргав. 

Үүнд: 
-Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын хичээл, сургалтын үйл ажиллагааг 3 хоногийн хугацаанд /2024 оны 02 дугаар сарын19-21/ түр хааж, 02 дугаар сарын 22-ны өдөр буюу Пүрэв гараг гэхэд шаардлагатай бүх зам харгуйн цасыг цэвэрлэж, зам гаргах
- Булган суманд Улсын нөөцөөс 70 тн тэжээлийг 50%, аймгийн нөөцөөс 1500 пресс 50%-ийн хөнгөлөлттэй үнээр, нэг тн түлш буцалтгүй үнээр олгох
- Алтай, Үенч суманд Улсын нөөцөөс 50 тн тэжээл 50%, аймгийн нөөцөөс 1000 пресс 50%-ийн хөнгөлөлттэй үнээр, 500 литр түлшийг буцалтгүй үнээр олгох
- “Алтайн зам” ХХК-ийн арчилгаа, цэвэрлэгээ хариуцдаг Барлагийн буюу нүүрс тээврийн замыг тодорхойгүй хугацаагаар хааж, авто замын арчилгааг түргэн шуурхай хийх үүрэг өглөө. 
- Аймгийн төвөөс туулах чадвартай машинуудыг дайчилгаанд гарган ажиллахаар боллоо. 

Аймгийн УЦУОШТөвөөс өгч буй мэдээллээр: 2024 оны 02-р сарын 17-ны 20 цагаас 18-ны 08 цагийн байдлаар Алтай, Үенч  сумдад 30см, Булган суманд 18см зузаан цастай байна. 
Агаарын температур: Өнгөрсөн шөнө Булган суманд -44 градус, Алтай суманд -40 градус, Үенч суманд -39 градус хүйтэн хоножээ. 

Цаашид Алтайн өвөр говиор: 

Хур тунадас: 21,22-нд ялимгүй цас орно
Салхи:  Баруунаас секундэд 3-8 метр
Агаарын температур: Шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна. 21-нээс хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө -28...-33 градус хүйтэн, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ