Мөнххайрхан сумаас шалгарсан "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-ийн шагнал гардуулав

14 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.

2 хүн, малгай ба бичвэр нарын зураг байж магад

Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан. Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм. 

6 хүн нарын зураг байж магад

Мөнххайрхан сумаас:

Алаг багийн малчин Э.Очбадрах,
Борт багийн малчин А.Цэрэндаваа, Ц.Пүрэвжал,
Сэнхэр багийн малчин Д.Бөхболд,
Хаг багийн малчин У.Алтанхуяг нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарлаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн аварга малчин өрхөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.02.07/ тус сумын “Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэв.

4 хүн нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ