“Хаврын өнгө” цагаан сарын үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодров

May be an image of 5 people and text

Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Төрийн банк, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр хамтран
“Хаврын өнгө”
цагаан сарын үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 4-нийг хүртэл аймгийн Биеийн тамир спортын төв ордонд зохион байгуулж байна. 

May be an image of 12 people

Дөрөв дэх өдрөө амжилттай өрнөж буй тус үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн төв болон Мөнххайрхан, Манхан, Чандмань, Дуут, Дөргөн, Буянт, Дарви, Булган сумаас гадна зэргэлдээ Баян-Өлгий, Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 120 гаруй  иргэн, аж ахуйн нэгж оролцож сүү цагаан идээ, гар урлал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг иргэд олон нийтэд танилцуулан 160 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ. 

May be an image of 9 people and text

Өнөөдөр /2024.02.02/ "Хаврын өнгө" үзэсгэлэн худалдааны хүрээнд тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан  шилдэг таван бүтээгдэхүүнийг шалгаруулж,  шагнаж урамшууллаа. 
Тухайлбал,  
- “Шилдэг оёдол, оёмол бүтээгдэхүүн”-ий төрлөөр Жаргалант сумын иргэн Д.Урангоо 
-“Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн”-ий төрлөөр Жаргалант сумын иргэн П.Идэр  
-“Шилдэг гурилан бүтээгдэхүүн”-ий төрлөөр Жаргалант сумын иргэн Л.Ганбат 
-“Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн”-ий төрлөөр Мөнххайрхан сумын иргэн Ц.Амартүвшин 
-"Шилдэг нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн"-ий төрлөөр Дөргөн сумын иргэн С.Мишигдорж нар тус тус шалгарч "Шилдэг үйлдвэрлэгч" хэмээх шагналын эзэн болов.

May be an image of 1 person and text

Энэхүү үйл ажиллагаа нь аймаг, сумдын брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулах, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хямд үнэтэй, чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс худалдан авах боломжийг иргэдэд олгож байгаагаараа давуу талтай.

May be an image of 1 person and text



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ