Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан. Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм.
Зэрэг сумаас
"Аймгийн хошой аварга малчин өрх" нэг,
"Аймгийн аварга малчин өрх" дөрөв,
"Аймгийн алдарт уяач" хоёр тус тус шалгарчээ.
Тухайлбал,
Бургасан багийн малчин Дүгэржавын Амарзаяа “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр,
Гүвээ багийн малчин Балганы Цогбадрах,
Бургасан багийн малчин Олзвойн Цогтбаяр, Бураа багийн малчин Дүмбээгийн Чулуунбаатар, Эхэн багийн малчин Хасгаагийн Даваа нар
“Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан.
Харин Андрейн Давхарбаяр, Баатарбилэгийн Хонгорзул нар
"Алдарт уяач" цол хүртэв.
Аймгийн Хошой аварга малчин, аварга малчин өрх болон Алдарч уяачдад
“ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2024.01.29/ тус сумын
“Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Зэрэг сум нь нийт 871 өрхтэй. Үүний 545 малчин өрх 159 нь мал бүхий өрх. 196 мянга гаруй мал өвөлжиж байна.