Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан. Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм.
Манхан сумаас
"Аймгийн хошой аварга малчин өрх" нэг,
"Аймгийн аварга малчин өрх" зургаа,
"Аймгийн аварга тариаланч өрх" нэг шалгарчээ.
Тухайлбал,Улаан хүрээ багийн малчин Сэсээрийн Нямаа “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр,
Баянгол багийн малчин Ганбатын Даваажав, Сандуйгийн Төмөрсүх нар,
Ботгон багийн малчин Настын Лхагва, Зэрэг гол багийн малчин Зоноровын Гончиг, Сумжавын Батнандин нар, Тахилт багийн малчин Цэвээн-Очирын Батсүх нар “Аймгийн аварга малчин өрх”-өөр,
Ботгон багийн тариаланч Хандсүрэнгийн Цэнгэлсайхан
"Аймгийн аварга тариаланч өрх"-өөр шалгарч шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Аймгийн Хошой аварга малчин, аварга малчин, тариаланч өрхөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2024.01.29/ тус сумын “Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Манхан сум нь нийт 1043 өрхтэй. Үүний 636 малчин, 158 нь мал бүхий өрх. 253 мянга гаруй мал өвөлжиж байна.