УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан Ховд аймагт ажиллав.
Энэ үеэр Жаргалант сумын сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзаж, УИХ-аар батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн онцлогууд, үндсэн зургаан өөрчлөлтийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн багш, ажилчдын санал бодлыг сонсож, орон нутагт шийдлээ хүлээж байсан асуудлуудыг газар дээр нь танилцаж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал:
-Ховд аймгийн Магадлан итгэмжлэгдсэн "Хөгжил" политехник коллежийн төдийгүй Баруун бүсэд нэн хэрэгцээтэй байгаа авто механикийн дадлагын баазыг байгуулахаар шийдвэрлэжээ.
-МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 1983 онд ашиглалтад орсон оюутны дотуур байрны бүрэн засварт шаардлагатай 1,2 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэхээр боллоо.
-Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй 2, 6 дугаар цэцэрлэгүүдийн шинэ байрны барилгууд болон 4 дүгээр цэцэрлэг, 7 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгуудыг барих санхүүжилтийг улсын төсвийн санхүүжилтэд тусгахаар болов.