"НАЙРСАГ, ЭКО ХОВД-2023" оюутан залуучуудын урлаг, спортын наадмын Уулын дугуйн уралдааны аврагууд тодорлоо



"НАЙРСАГ, ЭКО ХОВД-2023"
оюутан залуучуудын урлаг, спортын наадам хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Тус наадмын хүрээнд зохион байгуулж буй зарим тэмцээн, уралдааны шилдгүүд эхнээсээ тодорсоор байна.

Тухайлбал, 30 гаруй тамирчин оролцсон Уулын дугуйн уралдааныг амжилттай зохион байгуулж шилдэг тамирчдыг шалгаруулжээ.   

Уулын дугуйн уралдаанд оролцогч эрэгтэй тамирчид 20 километрийн зайд уралдсанаас Эрдэнэбүрэн сумын тамирчин, 26 настай Г.Нямтөгс түрүүллээ. 
Харин удаах байрт Жаргалант сумын Цамбагарав багийн тамирчин, 22 настай А.Тэмүүжин, Буянт сумын тамирчин, 18 настай Б.Энхсайхан нар шалгарсан байна.

Дугуйн уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд оролцогчид 15 километрийн зайд уралдсанаас Мөнххайрхан сумын тамирчин, 18 настай М.Даваабал тэргүүн байр эзлэв. 

Харин удаах байрт Булган сумын тамирчин, 29 настай Г. Ууганзаяа, Эрдэнэбүрэн сумын тамирчин, 18 настай О.Чинсоёл нар  шалгарлаа.   

ВИДЕО:




Уулын дугуйн уралдаан нь тамирчдын ур чадварыг сорьсон, нэлээд өрсөлдөөнтэй боллоо гэж оролцогчид, зохион байгуулагчид дүгнэлээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ