АХ-ын түүхэн ой, аймгийн баяр наадамд зодоглох бөхчүүд
“ТУНГАЛАГ БУЯНТ” гал дээр жил бүр бэлтгэлд гардаг. Энэ жилийн хувьд тус гал дээр таван гэртэй 30 гаруй бөхчүүд байрлан бэлтгэлээ хийж байна.
Өчигдөр /2023.07.04/ Үндэсний их баяр наадам, АХ-ын 102 жилийн ой, аймгийн баяр наадмын
“СОРИЛГО” барилдаан зохион байгууллаа.
Тус барилдаанд Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Чандмань сумын харьяат, аймгийн нэмэх харцага Э.Эрдэнэбаяраар манлайлуулсан хүчит 56 бөх авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсанаас аймгийн арслан Ц.Адъяа түрүүлж, аймгийн нэмэх харцага Э.Эрдэнэбаяр үзүүрлэж, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Т.Эрдэнэдалай, Чандмань сумын харьяат, аймгийн начин Д.Балжинням нар их шөвөгт шалгарлаа.
“СОРИЛГО” барилдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар үзэж сонирхон
“ТУНГАЛАГ БУЯНТ” бөхийн галын бөхчүүдийн бэлтгэл сургуулилалтад зориулж дэмжлэг үзүүлэв.
“ТУНГАЛАГ БУЯНТ” галд анх 2000 онд БТДС-ийн анхны төгсөгч болох аймгийн арслан П.Даваажав, аймгийн заан Б.Батхуяг, аймгийн заан Д.Уламбаяр, аймгйин начин Т.Шинэзориг, аймгийн начин Ч.Сүхбаатар нар оюутан байхдаа бэлтгэл хийж эхэлсэн. Түүнээс хойш аймгийн заан Б.Батхуяг агсан ахлан бөхчүүд жил бүр тогтмол гардаг болжээ.
Энд бэлтгэл, сургуулилт хийж байсан бөхчүүдээс аймгийн арслан Ш.Мөнх-Од, аймгийн заан Г.Нямандэлэг, аймгийн заан Д.Уламбаяр, аймгийн заан Г.Ариунболд, аймгийн харцага Н.Эрдэнэбаяр, аймгийн начин Т.Шинэзориг, М.Алтанхуяг, С.Чинзориг, Т.Эрдэнэдалай, Ц.Дармаабазар, Л.Ням-Очир, Б.Базарсад Ш.Эркенбек гээд аймаг сумын цолтой олон бөхчүүд төрөн гарчээ.
Сүүлийн жилүүдэд
“ТУНГАЛАГ БУЯНТ” галын бөхчүүдийг аймгийн заан Д.Уламбаяр удирдан бэлтгэл сургуулилтыг нь ханган ажиллаж байна.