Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн
“Хөхөө намжил” гурван бүлэг, таван үзэгдэлт уянгын дуурь тоглолоо.
Одоогоос 40 жилийн тэртээ Ардын жүжигчин Д.Гомбосүрэн гуайн найруулгаар тайзнаа тоглож байсан бол
"Соёлын сэргэлт" аяны хүрээнд энэ жил дахин сэргээж шинэчлэн тоглож байгаа нь энэ юм.
Энэ удаад тус дуурийн Ерөнхий удирдаач, найруулагчаар Ардын жүжигчин, Ж.Бүрэнбэх гуай ажилласан байна.
ХДТ-ын уран бүтээлчдийн Өв соёлоо сэргээн сурталчилсан энэхүү чухал санаачилгыг Соёлын яам болон аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжин ажилласан байна.
Энэхүү үйл явдлыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар дуурийн ерөнхий удирдаач, найруулагчаар ажилласан Ж.Бүрэнбэх гуайд хүндэтгэл үзүүлж, Ховд аймгийн
“Хүндэт тэмдэг” гардуулав.
"Хөхөө намжил” дуурийн тоглолтод аймгийн Хөгжимт драмын театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй уран бүтээлчид авьяас билэг, ур чадвараа харуулан оролцлоо.