Э.Идэр Баянхонгор аймгийн дугуйн спортын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлжээ



Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын уулын дугуйн уралдаан зургаадугаар сарын 25-26-ны өдрүүдэд кросс болон марафон гэсэн хоёр төрлөөр болж өндөрлөлөө.

60 орчим тамирчин өрсөлдсөн энэхүү тэмцээний хөвгүүдийн кросс ангилалд 41, марафон төрөлд 39, охидын кросст 16, марафон төрөлд 17 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын уулын дугуйн төрөлд Ховд аймгаас хоёр тамирчин оролцжээ.



Түүнчлэн энэ үеэр Баянхонгор аймгийн дугуйн спортын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн зохион байгуулсан байна. Энэ хүү тэмцээнд Ховд аймгийн тамирчин Э.Идэр тэргүүн байр эзэлжээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ