-Аргын тооллын 6 сарын 24. Бямба (Санчир) гараг (2023)



-Аргын тооллын 6 сарын 24. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 6, харагчин үхэр, бага морь-10 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин хонь, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, малын үс, ноос хяргах, эд, мал гадагш өгөх, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ