Бүсийн аваргын тэмцээнд өсвөрийн 500 гаруй жүдочид өрсөлдөж байна

6 хүн ба бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс нарын зураг байж магад

Жүдо бөхийн өсвөрийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-16-ны өдрүүдэд Ховд аймагт болж байна. 
Тэмцээнд Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий гэсэн таван аймгийн 500 гаруй тамирчид гурван насны ангиллаар оролцож байгаагийн 120 гаруй нь Ховд аймгийн тамирчид. 
Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Д.Бадрах ажиллаж байна. Бүсээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сард болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. 

2 хүн ба бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээний нээлт өнөөдөр /2023.04.15/ боллоо. 
Нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож зохион байгуулагчдад талархал илэрхийлэн тамирчдад амжилт хүсэв. 

10 хүн ба бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс нарын зураг байж магад

Э.Болормаа:”Ховд аймаг хүүхэд залуучуудад бие бялдрын өв тэгш хөгжил, хүндлэл, ёс суртахуун, төлөвшил, хатуужил, тэсвэр тэвчээрийг төлөвшүүлдэг энэхүү спортыг хөгжүүлэхэд багагүй анхаарч ирсэн. 2015 онд жүдогийн ордон барьж ашиглалтад оруулсан. Энд 100 гаруй хүүхэд жүдогийн спортоор тогтмол хичээллэн улс, бүс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасаар байгаа. 
Мөн “Спортын аварга” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэд шигшээ баг хичээллүүлж байгаа нь тус спортыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгч байна” гэлээ.

2 хүн ба бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс нарын зураг байж магад

1 хүн ба тулааны урлаг үзүүлж байна нарын зураг байж магад

7 хүн ба бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ