Т.Тулга Астанагийн дэвжээнээс “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртлээ

2 хүн нарын зураг байж магад

Энэ оны 04 дүгээр сарын 09-14-ний хооронд Казакстаны нийслэл Астана хотод "Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн" боллоо. 
Тус тэмцээний 65 кг-ын жинд Манхан сумын харьяат, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртсэн баяртай мэдээ байна. 

3 хүн нарын зураг байж магад

Т.Тулга нь барилдааны өдрийн үдээс өмнө нь эхлээд гоц мөргөж шөвгийн наймд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус ялалт байгуулжээ. 

Харин алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн болон Азийн аварга, бөхийн орон Ираны залуу од Рахман Амузадтай анх удаа таарч барилдан 1:3-аар ялагдаж ийнхүү “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртсэн байна. 
Т.Тулга Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 41 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирсан нь энэ юм.

2 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ