-Аргын тооллын 3 сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2023)-Билгийн тооллын шинийн 15, хөх хулгана, бага морь-10 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:22-18:44.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин морь, бич, тахиа, могой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөх, хүнийг ханаж, төнөх, даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гаргахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.