-Аргын тооллын 3 сарын 3. Баасан (Сугар) гараг (2023)



-Аргын тооллын 3 сарын 3. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 11, цагаан бич, өглөгт охин-6 од, суудал гал, мэнгэ 8 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай. Бар, морь, нохой жилтнээ хийморийн буултай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:30-18:38.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайн үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, худалдаа хийх, худаг малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, чимэг оёх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ