СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ:Ихэнх голын мөс нимгэрч хэврэгшсэн тул эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна



Буянт гол 2023 оны 02-р сарын 28-ны байдлаар  мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч мөсөн дээгүүр ус урссан /хачир гүйсэн/ байдалтай байна. Буянт гол 90см, Булган гол 81см, Ховд гол 73см, Дундцэнхэр гол 40см, Долооннуур гол 50см, Төгрөг гол 65см, Чоно-Харайх гол 77см, Бодонч гол 95см, Хар ус нуур 71см зузаан мөсөн бүрхүүлтэй. 

Цаашид цаг агаар дулаарч нийт голуудын уртын дагууд мөсөн бүрхүүл хэврэгших, нимгэрэх бөгөөд өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 17-36 см нимгэн байгаа юм. 

Иймд иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, Хар-Ус нуурын арлуудад өвөлжсөн айл өрхүүд хаваржааны бүс рүүгээ нүүх зэргээр зохицуулалт хийхийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж ЗӨВЛӨЖ  байна.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ