УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Буянт суманд ажиллалаа


May be an image of 2 people and people standing

                                        Зөөлөн эдлэл, нян бактер үрждэггүй эко хоолны хэрэглэлийн багц өгөв

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 12-ны өдөр Буянт суманд ажиллав. Өөрийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Боловсролоо дэмжье" аяны хүрээнд Буянт сумын сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан цэвэр даавуун ор хөнжлийн зөөлөн эдлэл, нян бактер үрждэггүй эко хоолны хэрэглэлийн багцыг сургуулийн захирал болон цэцэрлэгийн нарт хүлээлгэж өглөө.

May be an image of 14 people, people standing, people sitting and indoor

Тус сумын дотуур байр 100 хүүхдийн багтаамжтай. 2018 оноос хойш цагаан хэрэглэлээ солиогүй байна. Иймд дотуур байрны охид цагаан хэрэглэлээ гэрээсээ авчрахаас өөр аргагүй болсон гэдгээ учирлаж байв. Төрийн хэмнэлтийн хууль гээд худалдан авалт хийх боломжгүй энэ үед дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийллээ. Мөн монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах орчныг эрүүл, эко хэрэглэгдэхүүнтэй болгохыг төрийн бодлогод тусгахын эхлэл тавигдлаа хэмээн бэлгэшээж байв. 


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Буянт сумын иргэдтэй уулзав

Энэ үеэр өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар хэлэлцсэн хуулийн төсөл болон, ирэх хаврын чуулганд хэлэлцэх, онцлох хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхийн сацуу ажлаа тайлагнан мэдээлэл хийж,  сумын ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

May be an image of one or more people and people standing

Тус суманд усны асуудал хүнд байгааг иргэд онцоллоо. Мөн тариаланчдад 3 га газар олгох ёстой ч газраа авч чадаагүй олон иргэд бий. Зарим нь олон газар өмчилж дамлан зарах асуудал ч гардаг. Иймд нэг удаа газар олгодог болгох шаардлага байгааг сануулав.

May be an image of 5 people, people standing and indoor

Түүнчлэн Дуут, Буянт сум хоорондын хилийн цэсийн асуудал, Буянт сумын гол замуудыг засмал болгох, арьс ширний үйлдвэр байгуулах зэрэг тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцаж, иргэдийн сонирхсон асуултад аймаг, сумын удирдлагын хамт хариулт өглөө. 

May be an image of 8 people and people standing

Буянт сумын иргэд хүнсний ногоо тариалалтаараа аймагтаа дээгүүрт ордог. Иймд хүнсний ногоо, жимс борлуулах бирж байгуулах тал дээр анхаарч ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэлсэн үгэндээ онцлов.
Уулзалтын төгсгөлд тус сумын Нарийн гол, Цагаан эрэг багт дэмжлэг болгож 50 сандал, хурлын ширээ, оффис сандал гардууллаа. 

May be an image of 3 people, people standing and indoor
.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ