Булган суманд шинжилгээний цэг байгуулав

May be an image of 6 people, indoor and text that says 'ខ ховд аймгийн засаг даргын тамг ын азар KHOVD WWW.KHOVD GOV.MN GOV иргэний танхи'

Аймгийн Онцгой комисс хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
-Хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын 2021 оны Шуурхай арга хэмжээний тухай 47 дугаар тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгож хүчингүй болголоо.  
-Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 сарын 28-ны өдрийн 49/А118 тоот тушаалаар баталсан “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж, хилийн боомтоор Монгол Улсаас гарах иргэдээс Коронавируст халдварын цар тахал илрүүлэх РСR-ын шинжилгээг 35000 төгрөгт багтаан хилийн бүс нутаг буюу Булган суманд, аймгийн төвд БОЭТ-д тус тус авахаар болов. 


May be an image of 15 people, people standing and indoor
Цаашид Коронавируст халдварын цар тахлын халдвар илрүүлэх түргэвчилсэн тест шинжилгээг хилийн боомтоор орж ирж байгаа иргэдээс авах эсэх бодит судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийн ажиллаж байна. 
Хил нээгдсэнээс хойш буюу 1 сарын 9-11-ны өдрийн байдлаар Такашкен боомтоор гарах зорилгоор Булган сум дахь шинжилгээний цэгт нийт 36 хүн РСR шинжилгээ хийлгэн өнөөдрийн байдлаар 29 хүн хил нэвтэрчээ. Хил нэвтэрсэн иргэдээс “халдвар илрээгүй” байна. Мөн БНХАУ-ын талаас орж ирж буй зорчигчдын урсгал бага буюу гарсан монгол иргэд буцан орж ирж байгаа мэдээтэй байна. 
Иргэд олон нийтэд анхааруулахад онцын шаардлагагүй бол ханиад томууны улирлын дэгдэлт намжтал ковидын эрсдэлтэй бүс нутгууд руу хил нэвтрэн гарч, орохгүй байхыг холбогдох Эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of 5 people, people sitting and people standing


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ