Ховд аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарын 2023 оны бүртгэл 01 дүгээр сарын 04-нд эхэлнэ



ТОВЛОСОН ХУГАЦААНД ЦЭРГИЙН БҮРТГЭЛДЭЭ ХАМРАГДАНА УУ!!!
 

Ховд аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарын 2023 оны цэргийн бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл харьяа багийн Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа тул 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны ахлах, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд бүртгэлдээ хамрагдана уу. 
Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. 
Үүнд: 
1. Иргэний үнэмлэх,
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ. 
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь, 
2. Иргэний цахим үнэмлэх, (төрсний гэрчилгээ) 
3. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ. 
Цагдаа, Тагнуул Онцгой байдлын газар, Шүүхийн алба хаагчид ажлын газрын үнэмлэх цахим үнэмлэхтэй очиж бүртгэлээ хийлгээрэй. 
Бүртгэлийн цагийн хуваарь: 
Ажлын өдрүүдэд 08.30-17.00 
Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ