-Аргын тооллын 8 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



-Аргын тооллын 8 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 7, шарагчин үхэр, тэргүүн дагуул-13 од, суудал уул, мэнгэ 3 хөх, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:32-20:23.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, үхэр, нохой, луу жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, анд нөхөр бололцох, бэрийн үйлд муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ