“ШИНЭ ХОВД”-ын бүтээн байгуулалт эхэллээ

9 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Ховд аймаг жилээс жилд хаяа тэлж өргөжин хөгжиж байна. Тиймээс 90000-100 000 орчим хүн амьдрахаар тооцоолж “Шинэ Ховд шинэ суурьшлын бүс”-ийг 245 га талбайд байгуулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулжээ. Үүний 30 га талбайд төрийн болон үйлчилгээний 16 бүтээн байгуулалтын ажлыг хийх юм.
Төлөвлөсөн ажил, баталсан төсвийн дагуу 
Улсын бүртгэл, архивын газрын байр
Гадаадын иргэн харьяатын байр
Багшийн хөгжлийн ордон
Олон угсаатны театр
75 ортой цэцэрлэг
Кино театрын барилгын шав тавьж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

14 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Эдгээр бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн компаниуд барьж байгуулна. Үүнээс энэ онд  Улсын бүртгэл, архивын газрын байр, Гадаадын иргэн харьяатын байр ашиглалтад орно.
Төрийн үйлчилгээний барилга бүтээн байгуулалтаас гадна хувийн хэвшлийн барилгын ажлууд ч мөн эхэлнэ. Тухайлбал, манай аймгийн бизнес эрхлэгч залуус нэгдэн 20 давхар шилэн барилга /томоохон үйлчилгээний төв, зочид буудал гэх мэт/ барих саналыг ирүүлж, ирэх есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөөд байна.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Шинэ суурьшлын бүсийг яндангүй, агаарын бохирдолгүй эко байлгахаар төлөвлөж, цахилгаан, дулааны дэд бүтцийн асуудлыг аймаг орон нутгаас шийдсэн байна. 

ВИДЕО:



9 хүн ба гадаа нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ